Амьд байгаль хүн чиний өмнө
Аажим аажимаар мөхөж байна
Алаг цэцгэнд эрвээхэй эргэхээ больж
Алсын тал шороогоор уйлж байна
Хүмүүс харин хот балгас босгож
Хүүрийн газраа улам улам тэлсээр
Хэвлийдэх үрээ хөндөж устгах эх шиг
Хамаг хүчээрэй дэлхийн гүнийг малтнам
Удахгүй хүмүүс өөрсдөө мөхнө
Удам судар нь байгаль гэдгийг ойлгоно
Мөхөл бүгдийг залгина
Мөнгө харин эрх мэдлээ алдана
Арчигдаж мөхсөн сүүлийн цэцэг
Ахиад дэлхий үгүйг батална

Бүсгүй ....
Цэцэг яруу тансаг биш ч мэдэрч чадвал анхилуун зөөлөн үнэртэй шиг ийм л мэдрэмж төрүүлж чаддаг байх
Цэнгэг тэнгэрт үүл бараавч хүлээж чадвал мөдхөн цэ...