2011-04-04
Тоо бодвол толгой сэргэнэ

 Энэхүү буланд 5-р ангийн сурагчдад зориулж аравтын бутархайн нэмэх, хасах үйлдлийг хэрхэн гүйцэтгэх талаар зөвлөж байна . Олон оронтой  тооны нэмэх,хасах үйлдлийг зөв гүйцэтгэж сурсан нь дараагийн сэдэв болох аравтын бутархайн  үйлдлийг гүйцэтгэхэд  тус дөхөм болно. Аравтын  бутархайн үйлдлийг хэрхэн гүйцэтгэхийг дараах зөвлөмжөөс үзээрэй. 

Аравтын бутархайн нэмэх үйлдлийг гүйцэтгэх

1.Аравтын бутархай дээр аравтын бутархайг нэмэхдээ таслалын дор таслалыг харгалзуулан тавьж бүхэл тооны нэмэх үйлдлийн адил гүйцэтгэнэ.

Жишээлбэл:

   4,804    7,1 
 +           +
   5,265   32,7
 10,069   39,8

 2. Бүхэл тоон дээр бутархай тоог нэмэхдээ бүхэл тоогоо бичээд ард нь таслал тавьж,нэмэгдэх тооны бутархай хэсгийн орны тоотой тэнцүү тооны тэгийг таслалын ард бичнэ.

Жишээлбэл:  

   53          53,00       73,425 

  +12,16   + 12,16      + 8,100 

   65,16      65,16        81,525 

Аравтын бутархайн хасах үйлдлийг гүйцэтгэх

1.Аравтын бутархайг хасахдаа таслалын дор таслалыг бичиж бүхэл тооны хасах үйлдэлтэй адил аргаар гүйцэтгэнэ.

Жишээлбэл:   

  864,21   

- 532,63    

  331,58     

2.Бүхэл тооноос бутархай тоог хасахдаа бутархайн таслалаасхойших орны тоогоор бүхэл тооны ард тэг тавьж хасах үйлдлийг гүйцэтгэнэ.

Жишээлбэл:

  75,00      60,000 

- 38,54     -21,732 

  36,46      38,268 


Аравтын бутархайн нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэхдээ 

а. Байр сэлгэх 

б. Бүлэглэх хуулиудыг ашиглана 

а+0=а   а-0=а 

а+в=в+а  а-а=0 


(а+в)+с=а+(в+с) (а+в)-с=(а-с)+в Аравтын бутархайн нэмэх үйлдлийг зөв гүйцэтгэсэн эсэхийг хасах үйлдлээр ,хасах үйлдлийг зөв гүйцэтгэсэн эсэхийг нэмэх үйлдлээр шалгаж болно.Хамгийн гол нь таслалыг зөв тавьж үйлдлийг гүйцэтгэх хэрэгтэй.Аравтын бутархайн нэмэх,хасах үйлдлийг зөв гүйцэтгэж сурснаар үржүүлэх хуваах үйлдлийг гүйцэтгэхэд дөхөм болно.


Бичсэн: tsetseg27 | цаг: 12:10 | zuwluguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


би энэ жил 8-р ангид орно 8-р ангийн бодлого тавиад өгөөч бас ямар ном хэрэглэх ёстой бол хэлж тус болооч
Бичсэн: Зочин цаг: 13:34, 2014-08-15 | Холбоос | |


hi bagshdaa amjilt hvsie hairtai shv kiss you хайртай үнсэлт хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай
Бичсэн: md (зочин) цаг: 14:51, 2011-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax