2011-02-17
Бүсгүй
Амьд байгаль хүн чиний өмнө
Аажим аажимаар мөхөж байна
Алаг цэцгэнд эрвээхэй эргэхээ больж
Алсын тал шороогоор уйлж байна
Хүмүүс харин хот балгас босгож
Хүүрийн газраа улам улам тэлсээр
Хэвлийдэх үрээ хөндөж устгах эх шиг
Хамаг хүчээрэй дэлхийн гүнийг малтнам
Удахгүй хүмүүс өөрсдөө мөхнө
Удам судар нь байгаль гэдгийг ойлгоно
Мөхөл бүгдийг залгина
Мөнгө харин эрх мэдлээ алдана
Арчигдаж мөхсөн сүүлийн цэцэг
Ахиад дэлхий үгүйг батална


Бүсгүй ....  Цэцэг яруу тансаг биш ч мэдэрч чадвал анхилуун зөөлөн үнэртэй шиг ийм л мэдрэмж төрүүлж чаддаг байх  Цэнгэг тэнгэрт үүл бараавч хүлээж чадвал мөдхөн цэлмэдэг жамтай тэд ийм л уужууу сэтгэлтэй байх  Салхинд навчис бүжин зөөлөн унахдаа гуниг дууддаг,сэтгэл нь яг ийм л эмзэг байхБүсгүй ....

Цэцэг яруу тансаг биш ч мэдэрч чадвал анхилуун зөөлөн үнэртэй шиг ийм л мэдрэмж төрүүлж чаддаг байх

Цэнгэг тэнгэрт үүл бараавч хүлээж чадвал мөдхөн цэлмэдэг жамтай тэд ийм л уужууу сэтгэлтэй байх

Салхинд навчис бүжин зөөлөн унахдаа гуниг дууддаг,сэтгэл нь яг ийм л эмзэг байх








Сар шөнө дунд улам тодордог шиг бүсгүйн үзэсгэлэн нь биеэс нь энэ л үед гэрэлтдэг байх

Шүүдрийн ганц дуслаар ургамал ангадаг шиг бүсгүй хайранд хэмжээ заадаггүй байх

Шүлэг дуунд уярдаг сэтгэл шиг тэд тийм л зөөлөн байх

Бороон дусал ширхэг бүрээр цангаагаа тайлдаг байгаль шиг тачаалд тийм л шунаг байдаг байх магадгүй

Бодол хүслийг хазаарлаж болохгүйн адил бүсгүйд тийм л дурлал байдаг байх магадгүй

Тэнүүлч сэтгэлийг чөдөрлөж чаддаг тэр нууц магадгүй ганц бүсгүй хүнд л байдаг байх

Тийм болохоор бид тэдэнд ингэтлээ их татагддаг байх

Тэд яг л амьд байгаль шиг ............Гэрэлтдэг байх








Бичсэн: tsetseg27 | цаг: 11:41 | neg l uur
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax