2011-04-04
8- р анги Математик

8 дугаар ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:          

  • Квадрат язгуур гаргах, квадрат язгуур агуулсан илэрхийллийн хувиргалтыг гүйцэтгэх
  • Квадрат функцийн оройн цэгийг олох, график байгуулах,ХИУ ба ХБУ-ыг олох
  • Квадрат тэгшитгэлийг ангилах, гүйцэд биш квадрат тэгшитгэл бодох, гүйцэд квадрат тэгшитгэлийг 3 аргаар бодох, виетийн теором ашиглаж бодлого бодох, квадрат 3 гишүүнтийг үржигдэхүүнд задлах, квадрат тэнцэтгэл бишийг 3 аргаар бодох
  • Бүхэл илтгэгчтэй зэрэг, түүний чанруудыг ашиглан хувиргалт хийх, бодлого бодох
  • Бутархай рационал тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох, өгүүлбэртэй бодлогыг рационал тэгшитгэл зохиож бодох
  • Зарим үйлдлийн чанруудыг таамаглан тогтоох туршилт хийх, хэмжилтийн дүнгүүдийн арифметик дундаж, моод, медиан олох, түүнийг хэрэглэх
  • Тэгш өнцөгт гурвалжны харьцаа, Пифагорын теоромыг ашиглан бодлого бодох
  • Дөрвөн өнцөгт, түүний элементүүдийг нэрлэх, зурах, тэдгээртэй холбоотой чанруудыг ашиглах
  • Декартын координатын системд хоёр цэгийн хоорондох зайг олох, хэрчмийн дундаж цэгийг олох, тойрог , шулуун ба өнцөг гурвалжны харилцан байршил, хоорондын хамаарлыг ашиглан бодлого бодох
  • Дүрсийн хувиргалтын чанруудыг ашиглан хувиргалт хийх, гурвалжны төсөгийн шинжүүдийг тодорхойлох, хэрэглэх
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
  • Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
  • 8-9-р ангийн сургалтын материалын Квадрат язгуур, квадрат тэгшитгэл бутархай рационал тэгшитгэл, тэнцэтгэл биш сэдвээр бодож бие даалт хийж үзүүлэх
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой тест зохиох
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх

Бичсэн: tsetseg27 | цаг: 12:17 | зайны сургалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ummm yu ldaa mdgee yag bi surah gd bn гайхах баяртай байна
Бичсэн: anu (зочин) цаг: 03:22, 2012-02-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax